Колоссай 2:16-23

Колоссай 2:16-23 АБ2013

Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг. Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж. Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм.