Амос 8:7-10

Амос 8:7-10 АБ2013

ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй. Үүнээс болж газар хөдөлж, Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн Египетийн Нил шиг буурах болно” Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно. Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан, Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, Толгой бүрийг халзална. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож, Төгсгөл нь гашуун өдөр мэт байна.