Амос 7:14-17

Амос 7:14-17 АБ2013

Тэгэхэд Амос Амазиад хариулан —Би эш үзүүлэгч ч бус, эш үзүүлэгчийн хөвгүүн ч бус. Харин би малчин, инжрийн жимс хураагч. Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан. Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна. Тиймээс ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, хөвгүүд, охид чинь илдэнд унаж, газрыг чинь хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар газар үхэх болно. Израиль гарцаагүй нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.