Амос 6

6
Өөрийгөө бордон амарлигчид шийтгүүлнэ
1Хөөрхий еэ, Сионд маадгар байгчид аа,
Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид оо,
Израилийн гэрийн очдог үндэстнүүдийн
Ууганы алдартнууд аа!
2Калне уруу очиж хар.
Тэндээс агуу Хамат уруу оч,
Дараа нь филистчүүдийн Гат уруу оч.
Эдгээр хаанчлалаас илүү сайн юм та нарт байна уу?
Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс илүү том юм уу?
3Гай зовлонгийн өдрийг та нар хойшлуулж,
Хүчирхийллийн суудлыг ойртуулж авчрах уу?
4Та нар зааны ясан орон дээр хажуулагсад,
Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид,
Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.
5Ятгын аянд мөн дэмий л дуу зохиож,
Давидыг дуурайн хөгжим бичиж,
Өөрсдөдөө зориулдаг.
6Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж,
Хулаар дарс уудаг боловч
Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.
7Тиймээс тэд одоо цөлөгдөгсдийн түрүүнд
Цөллөгт явах болно.
Тэрийн хэвтэгчдийн найр үгүй болно.
8Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна.
Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.
“Би Иаковын ихэрхэлд дургүйцэж,
Цайзуудыг нь үзэн ядна.
Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг
Би тушаах болно.”
9Тэр үед нэг гэрт арван хүн үлдсэн байх аваас тэд ч гэсэн үхэх болно. 10Авга ах, оршуулагч нь ясыг гэрээс гаргахдаа байшингийн дотор талд буй хүнд “Чамтай хамт өөр хэн нэгэн бий юу?” гэнэ. Өнөөх нь “Хэн ч алга” гэхэд тэр “Чимээгүй, учир нь ЭЗЭНийг нэрээр нь дурдах ёсгүй” гэх болно.
11Харагтун, том байшингууд хэсэг болтлоо,
Жижиг байшингууд хэлтэрхий болтлоо хэмхрэгтүн хэмээн
ЭЗЭН тушаана.
12Хадан дээгүүр морьд давхидаг уу?
Эсвэл үхэр хөллөн түүнийг хагалах уу?
Гэсэн ч та нар шүүхийг хороор,
Зөвт байдлын үр жимсийг шарилжаар сольсон.
13“Бид өөрсдийн хүчээр Карнаимыг#6:13 Карнаим: Энэ жижиг хотын нэр нь хүч чадлын бэлгэдэл болсон “эвэр” гэсэн утгатай. авсан биш үү? гэж
Ло-дебарт#6:13 Ло-дебар: Энэ нэр евр. “хоосон” гэсэн шиг сонсогдоно. та нар баясдаг.
14Харагтун, Израилийн гэр ээ.
Би та нарын эсрэг үндэстнийг босгох гэж байна” гэж
Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна.
“Тэд Хаматын хоолойгоос Арабагийн хотгор хүртэл
Та нарыг дарангуйлах болно.”

Одоогоор Сонгогдсон:

Амос 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү