Амос 1
1
1Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.#2Ха 15:1–7; 2Шс 26:1–23; 2Ха 14:23–29
Израилийн хөршүүдийн амсах шүүлт
2“ЭЗЭН, Сионоос хүрхрэв.
Иерусалимаас дуугаа хадаав.
Хоньчдын бэлчээр хатжээ
Кармелын орой ангажээ” гэсэн.#Иое 3:16
3ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би эс болиулна.
Төмөр савраар тариа цохихын адил
Гилеадыг тэд цохисон тул#Иса 17:1–3; Иер 49:23–27; Зех 9:1
4Хазаелын гэр дээр Би гал илгээнэ,
Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно.
5Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж,
Авены хөндийгөөс оршин суугчдыг,
Бет-еденээс очирт таяг баригчийг
Би таслах болно.
Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж
ЭЗЭН айлдаж байна.
6ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би эс болиулна.
Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар
Тэд хөөсөн тул#Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7
7Газын хэрмэнд Би гал илгээнэ,
Цайзуудыг нь тэр залгих болно.
8Ашдодоос оршин суугчдыг,
Ашкелоноос очирт таяг баригчийг
Би таслах болно.
Би Екроны эсрэг мутраа эргүүлж,
Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж
Эзэн БУРХАН айлдаж байна.
9ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би эс болиулна.
Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,
Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул#Иса 23:1–18; Езк 26:1—28:19; Иое 3:4–8; Зех 9:1–4; Мт 11:21–22; Лк 10:13–14
10Тирийн хэрмэнд Би гал илгээнэ.
Цайзуудыг нь тэр нь залгих болно”
11ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би эс болиулна.
Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж,
Ах дүүгээ#1:11 ах дүүгээ: Израилийн өвөг Иаков нь Едомын өвөг Есавын дүү юм. илдтэй мөрдсөн.
Уураа үргэлж хадгалсаар
Хилэнгээ тэр үүрд байлгасан.#Иса 34:5–17, 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Оба 1–14; Мал 1:2–5
12Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.
Бозрагийн цайзуудыг тэр залгих болно”
13ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
“Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг
Би эс болиулна.
Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд
Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.#Иер 49:1–6; Езк 21:28–32, 25:1–7; Зеф 2:8–11
14Иймд Раббагийн хэрмэнд
Би гал тавина.
Тулааны өдөр дайны уухайн дунд,
Хуй салхитай өдөр шуурган дунд
Цайзуудыг нь тэр залгих болно,
15Тэдний хаан цөлөгдөнө.
Жононгууд нь ч бас хамт байна” гэж
ЭЗЭН айлдаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Амос 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.