Үйлс 9:1-8
Үйлс 9:1-8 АБ2013
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж, мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод — Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм. Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж байсан эрчүүд дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.