Үйлс 9:1-15

Үйлс 9:1-15 АБ2013

Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж, мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод — Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм. Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно гэв. Түүнтэй хамт явж байсан эрчүүд дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа. Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав. Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй. Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр —Ананиа гэж айлдахад тэр —Үзэгтүн, би энд байна, Эзэн гэв. Эзэн түүнд —Бос, “Шулуун” хэмээх гудамж дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэрээр яг одоо залбирч, Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг үзэгдэлд харж байна гэв. Гэвч Ананиа хариуд нь —Эзэн, би түүний тухай Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг олноос сонссон. Тэгээд тэр энд нэрийг тань дуудсан бүхнийг хүлэх эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв. Харин Эзэн, түүнд —Яв, учир нь тэр бол харийнхан, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө нэрийг минь авч явахаар Надад сонгогдсон сав бөгөөд

Үйлс 9:1-15-д зориулсан видео