Үйлс 8:4-8

Үйлс 8:4-8 АБ2013

Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филип Самарийн хотод ирж, тэдэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясалтай байв.