Үйлс 8:26-34

Үйлс 8:26-34 АБ2013

Харин Эзэний тэнгэрэлч, Филипт —Босогтун. Иерусалимаас Газ уруу урууддаг замаар урагш яв гэлээ. (Энэ нь цөлийн зам) Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд, буцан явж байжээ. Тэр тэргэндээ суун, эш үзүүлэгч Исаиаг уншиж явав. Филипт Сүнс —Тэр тэргийг гүйцэн оч гэв. Гүйн очтол, өнөөх амбан эш үзүүлэгч Исаиагийн номыг уншиж байх нь Филипт сонсдов. Тэгээд түүнээс —Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэхэд тэр —Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв. Түүний уншиж байсан Бичвэрийн хэсэг гэвэл, “Тэр нядлагдах хонь мэт хөтлөгдсөн бөгөөд Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээгээгүй юм. Тэр басамжлал, доромжлолд шийтгэгдсэн. Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ? Учир нь Түүний амь дэлхийгээс зайлуулагдсан юм” гэсэн нь аж. Мөнөөх тайган хүн, Филипт —Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу? Надад хэлж өгөөч гэсэнд

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна