Үйлс 7:51-60

Үйлс 7:51-60 АБ2013

Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг. Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мөн алуурчид болцгоожээ. Та нар хуулийг тэнгэрэлч нараар ирсэн тогтоол гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв. Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа. Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр өөд ширтэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад, — Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв. Гэтэл тэд чанга орилолдон чихээ бөглөцгөөж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч, түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу шидэлж гарав. Саул гэгч залуугийн хөлд гэрч нар хувцсаа тавилаа. Тэд Стефан уруу чулуу шидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв. Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.

Үйлс 7:51-60-д зориулсан видео