Үйлс 5:17-21

Үйлс 5:17-21 АБ2013

Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч, түүнтэй хамсагчид тухайлбал садукайн бүлэглэлийнхэн хамтдаа эсэргүүцэн босож, тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. Гэтэл шөнөөр Эзэний тэнгэрэлч шоронгийн хаалгуудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь — Яв, сүм дотор зогсон ард олонд энэхүү амийн бүх үгийг яригтун гэв. Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч хамт байгсадтайгаа ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ.

Video for Үйлс 5:17-21