Үйлс 4:8-13

Үйлс 4:8-13 АБ2013

Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд —Ард түмний захирагчид болон ахлагч нар аа! Бид уг өвчтэй хүнд сайн үйл хийснийнхээ төлөө, тэр хэрхэн эдгэрсний тухайд өнөөдөр байцаагдаж байгаа бол, та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл зогсож байгааг та бүхэн бас бүх израиль түмэн мэдтүгэй. Тэр бол барилгачид та нарт гологдсон ч булангийн тулгуур чулуу болсон юм. Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв. Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв.

Үйлс 4:8-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв