Үйлс 4:23-31
Үйлс 4:23-31 АБ2013
Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нарын болон ахлагчдын хэлсэн бүхнийг уламжлав. Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн —Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ. Та бидний өвөг, зарц Давидынхаа амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа, “Юунд харийнхан уурсаж, Ард түмнүүд дэмий зүйл сэднэ вэ? Эзэн ба Түүний Христийн эсрэг Газар дэлхийн хаад сууцгааж, Захирагчид цугларцгаав” гэсэн. Таны тосолсон, ариун зарц Есүсийн тань эсрэг Херод, Понти Пилат нар харийнхан болон израильчуудтай үнэхээр энэ хотод цугласан билээ. Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэгдэхийн тулд билээ. Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та мутраа сунгаач гэв. Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.