Үйлс 3:22-26

Үйлс 3:22-26 АБ2013

Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан. Та нар тэдгээр эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр газар дэлхийн бүх овог отог ерөөгдөх болно” гэж Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм. Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.

Video for Үйлс 3:22-26