Үйлс 24

24
Паул Кайсарид Феликийн өмнө
1Таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиа зарим ахлагчид болон Тертул гэгч өмгөөлөгчийн хамтаар ирж, Паулын эсрэг захирагчид гомдол мэдүүлэв. 2Паулыг дуудан ирүүлсний дараа Тертул яллаж, захирагчид хандан ийн хэлэв.
—Таны ачаар бид амар амгалан байж, таны холч ухаан энэ ард түмэнд их өөрчлөлтийг авчирсанд 3бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь. 4Гэвч таныг чилээхийг эс завдаж, хүлцэнгүй чанараараа биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя. 5Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм. 6Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм. 7Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булааж аваад, 8түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан.]#24:6–8 ЗБ-т хаалт дахь хэсэг байхгүй. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд 9иудейчүүд
—Үнэхээр тийм шүү гэж дэмжицгээв.
Паул Феликийн өмнө өчив
10Захирагч, Паулыг ярь гэж дохисонд тэр
—Та олон жилийн турш энэ үндэстнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно. 11Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна. 12Эд намайг сүмд ч, синагогт ч мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан эсвэл олныг үймүүлж байсныг ер олж хараагүй. 13Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна. 14Харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн. Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө. 15Тэдний найддагийн адилаар зөвт ба зөвт бус хэн хэн нь амилна гэдэгт би ч Бурханд найддаг. 16Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө сайн мөс чанартай байхыг үргэлж хичээдэг билээ. 17Хэдэн жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөг өгөхөөр мөн өргөлтэй ирлээ.#Үйл 21:17–28 18Ямар ч хэл ам, үймээн самуунгүйгээр намайг сүм дотор цэвэршсэнийг тэд олж мэдсэн юм. Харин Азиас ирсэн хэдэн иудей тэнд байсан. 19Хэрэв үнэхээр миний эсрэг зүйл тэдэнд байгаа бол энд таны өмнө тэд ирж, намайг буруутгах ёстой байсан. 20Эсвэл намайг Зөвлөлийн өмнө зогсож байхад надаас ямар гэмт хэрэг илрүүлснээ тэд өөрсдөө хэлэг л дээ. 21Би тэдний дунд байхдаа “Үхэгсдийн амиллын төлөө өнөөдөр би та нарын өмнө шүүгдэж байна” гэж хашхирснаас өөр зүйл хэлээгүй гэв.#Үйл 23:6
22Харин энэ Замын талаар илүү мэдлэгтэй Фелик хэргийг хойшлуулж
—Мянгатын дарга Лусийг ирэхээр би та нарын хэргийг шийднэ гээд, 23зуутын даргад
—Түүнийг хорихдоо чөлөөтэй байлгаж, өөрийнхнөөс нь түүнийг эргэх гэвэл бүү саад хий гэж тушаав.
Паулыг хорионд байлгасан нь
24Хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулан, Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов. 25Зөвт байдал, биеэ захирах болон хожмын шүүлтийн тухай Паул ярьсанд Фелик аягүйцэж
—Одоохондоо явж бай. Завтай үедээ би чамайг дуудна гэжээ. 26Чингэхдээ Паулыг өөрт нь мөнгө өгөх байх гэж найдсан тул түүнийг ойр ойрхон дуудан ирүүлж, ярилцдаг байжээ.
27Хоёр жил өнгөрч Феликийг Порк Фестээр солиход, иудейчүүдэд тал олохыг хүссэн Фелик Паулыг хорьсон чигээр нь үлдээв.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна