Үйлс 22:12-16

Үйлс 22:12-16 АБ2013

Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр над уруу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв.