Үйлс 21:37-40
Үйлс 21:37-40 АБ2013
Паул хуаранд орох гэж байхдаа мянгатын даргад —Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр —Та грек хэл мэддэг юм уу? Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв. Харин Паул —Би Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг ард түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ. Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд Паул еврей хэлээр ингэж хэллээ.