Үйлс 2:32-38

Үйлс 2:32-38 АБ2013

Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдахдаа «Миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв” гэсэн юм. Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна