Үйлс 2:29-36

Үйлс 2:29-36 АБ2013

Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна. Тэр эш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан андгайлсанчлан өөрийнх нь үрээс сэнтийд нь залахыг мэдээд, Христийн амиллыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махбод нь ч ялзралыг үзсэнгүй” гэжээ. Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс Тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө “Эзэн миний Эзэнд айлдахдаа «Миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» хэмээв” гэсэн юм. Бурхан тиймээс та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.

Video for Үйлс 2:29-36