Үйлс 2:14-21

Үйлс 2:14-21 АБ2013

Харин Петр арван нэгийн хамт босоод, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглаж —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай. Та нарын бодсончлон эд согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. Энэ нь эш үзүүлэгч Иоелээр дамжуулан, “Бурхан айлдахдаа «Эцсийн өдрүүдэд Би Сүнсээ Бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуус чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. Эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана. Тэд эш үзүүлэх болно. Би дээр тэнгэрт совин ёр Доор газарт тэмдгүүдийг өгнө. Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ. Эзэний агуу, цог жавхлант өдөр ирэхийн өмнө Нар харанхуйлж, сар цус мэт болно. Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно» хэмээв” гэснээр болжээ.

Үйлс 2:14-21-д зориулсан видео