Үйлс 2:1-11

Үйлс 2:1-11 АБ2013

Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байж. Энэхүү чимээнээр үй олон цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв.

Video for Үйлс 2:1-11

Үйлс 2:1-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв