Үйлс 19:1-10

Үйлс 19:1-10 АБ2013

Аполыг Коринтод байх үед Паул дээд нутгуудаар явсаар Ефест ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд —Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд —Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. Тэр —Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд —Иоханы баптисмыг гэжээ. Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисм хүртээж байсан шүү дээ гэв. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд хэлээр ярьж, эш үзүүлжээ. Тэнд бүгд арван хоёр орчим хүн байв. Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа. Харин зарим нь зөрүүдлэн эсэргүүцэж, цугласан олны өмнө энэхүү Замыг муучилж байв. Тэр тэднийг орхиж, дагалдагчдыг тусгаарлаад Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр Азид суурьшсан бүх иудей, грекүүд хоёр жил өнгөрөхөд Эзэний үгийг сонсоцгоожээ.

Video for Үйлс 19:1-10