Үйлс 17:18-23

Үйлс 17:18-23 АБ2013

Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ. Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ. (Афинчууд цөмөөрөө бас тэнд буй гадаадынхан шинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ.) Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их шүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа. Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.

Үйлс 17:18-23-д зориулсан видео