Үйлс 15:5-11

Үйлс 15:5-11 АБ2013

Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хозлуулж, Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв. Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав. Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд —Ах дүү нар аа, харийнханд сайнмэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа. Зүрхийг мэдэгч Бурхан, бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ. Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ? Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.

Video for Үйлс 15:5-11