Үйлс 13:1-5

Үйлс 13:1-5 АБ2013

Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой. Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв. Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ. Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав. Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглалаа. Иохан харин тэдний туслах нь байжээ.

Үйлс 13:1-5-д зориулсан видео

Үйлс 13:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв