Үйлс 1:9-14

Үйлс 1:9-14 АБ2013

Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв. Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав. Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

Video for Үйлс 1:9-14

Үйлс 1:9-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв