2Тимот 1
1
Мэндчилгээ
1Бурханы хүслээр Христ Есүс доторх амийн амлалт дагуу Христ Есүсийн элч Паулаас 2хайрт хүү Тимотдоо. Эцэг Бурхан ба бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл ба амар амгалан байг.#Үйл 16:1
Талархал ба урамшуулал
3Би залбиралдаа чамайг үргэлж, өдөр шөнөгүй санахдаа эцэг өвгөдийнхөө цэвэр мөс чанараар өөрийн үйлчилдэг Бурханд талархан, 4нулимсыг чинь санахдаа би баяр баясгалангаар дүүрэхийн тулд чамайг харахсан гэж тэмүүлж байна. 5Чамд буй жинхэнэ итгэлийг дурсан бодоход, энэ нь анх чиний эмэг эх Лой, эх Юник нарт байсан бөгөөд чамд ч бий гэдэгт итгэж байна.#Үйл 16:1 6Энэ шалтгааны улмаас, миний гар тавигдсанаар чамд буй Бурханы бэлгийг сэргээхийг чамд сануулъя. 7Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. 8Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. 9Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм. 10Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Үхлийг Тэр хүчингүй болгож, амь ба мөхөшгүй байдлыг сайнмэдээгээр гэрэлд авчирсан. 11Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм.#1Тм 2:7 12Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа#1:12 эсвэл би түүнд даатгасан бүхнийг тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна. 13Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь. 14Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал. 15Ази дахь бүх хүн надаас нүүрээ буруулсныг чи мэднэ. Тэдний дунд Фугел, Хермоген нар буй. 16Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. 17Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм. 18Тэр өдөр Эзэнээс өршөөл олохыг Эзэн түүнд соёрхох болтугай. Ефест тэр хичнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.
Одоогоор Сонгогдсон:
2Тимот 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.