2Тесалоник 2

2
Хуульгүй хүн
1Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн ирэх хийгээд бид Түүн өөд цуглах тухайд бид та нараас гуйж байна.#1Тс 4:15–17 2Эзэний өдөр ирчихлээ хэмээн та нар бодолдоо даруй ганхалгүй, эсвэл сүнсээр ч, үг яриагаар ч, биднээс ирсэн мэт захидлаар ч бүү үймүүлэгд. 3Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. 4Тэр бол эсэргүүцэгч төдийгүй, бурхан буюу шүтээний зүйл гэгдэгч бүгдийн дээр өөрийгөө өргөмжлөн, Бурханы сүм дотор сууж, өөрийгөө Бурхан гэж харуулна.#Дан 11:36; Езк 28:2 5Би та нартай хамт байхдаа эдгээрийн тухай хэлж байсныг та нар санахгүй байна уу? 6Эдүгээ юу түүнийг хязгаарлан барьдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр цагтаа л илчлэгдэх юм. 7Учир нь ёс бусын нууц нь хэдийнээ ажиллаж байна. Гагцхүү эдүгээ хязгаарлан баригч дундаас нь зайлуулагдах хүртэл ажээ. 8Дараа нь хуульгүй нэгэн илчлэгдэх бөгөөд Эзэн [Есүс] амныхаа амьсгалаар түүнийг алж, ирэлтийн төрхөөрөө#2:8 ЗБ-т сүр жавхлангаараа арилгана.#Иса 11:4 9Хуульгүй нэгэн нь Сатаны ажлын дагуу ирэгч бөгөөд бүх хүч ба тэмдгүүд, худал хуурмаг гайхамшиг#Мт 24:24 10болон элдэв зүй бусын заль мэхтэйгээр, мөхөгсдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнэний хайраас татгалзсан. 11Тиймээс Бурхан тэдэн уруу хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. 12Ингэснээр үнэнд итгээгүй, зүй бусыг таалсан бүхэн яллагдах юм.
Авралд сонгогдогсод
13Эзэнээр хайрлагдсан ах дүү нар аа, та нарын төлөө бид үргэлж Бурханд талархал өргөх ёстой. Учир нь Бурхан та нарыг үнэн итгэл ба Сүнсний ариусгалаар дамжуулан анхны#2:13 ЗБ-т анхнаас нь үр жимс болгон авралын төлөө сонгосон ажээ. 14Үүний тулд Тэр бидний сайнмэдээгээр та нарыг бидний Эзэн Есүс Христийн алдрыг хүртээх гэж дуудсан. 15Иймд ах дүү нар аа, бат зогсож, бидний үгээр бас захидлаар заасан уламжлалуудыг баримтал. 16Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань 17та нарын зүрхийг аливаа сайн үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай.

Одоогоор Сонгогдсон:

2Тесалоник 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна