2Тесалоник 1:3-8

2Тесалоник 1:3-8 АБ2013

Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж өсөж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм. Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр ба итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг. Зовж байгаа чинь Бурханы зөв шүүлтийн эгэл шинж тэмдэг бөгөөд ийн та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдоно. Учир нь та нар үнэхээр зовж байгаа билээ. Бурхан шударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж, харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэрэлч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт өгч, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайнмэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд өшөө авах аж.