2Тесалоник 1:10-12

2Тесалоник 1:10-12 АБ2013

Энэ нь тэрхүү өдөр ариун хүмүүсийнхээ дунд алдаршихаар мөн бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм. Тиймээс бидний Бурхан, та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мөн та нар ч Түүн дотор алдаршина.