2Самуел 9

9
Давид ба Мефибошет
1Дараа нь Давид
—Саулын гэрээс амьд үлдсэн хүн байхгүй юу? Би Ионатаны төлөө тэр хүнд энэрэл хайр үзүүлэх юмсан гэв.#1См 20:15–17 2Тэгтэл Зиба нэрт Саулын гэрийн зарц байсныг Давид дээр дуудан ирүүлэв. Хаан түүнээс
—Чи Зиба мөн үү? гэхэд тэр
—Таны боол би байна гэв. 3Хаан
—Саулын гэрээс хэн нэгэн үлдээгүй юу? Би түүнд Бурханы энэрэл хайрыг үзүүлмээр байна гэв. Зиба хаанд
—Ионатаны хөлгүй нэгэн хүү нь бий гэв.#2См 4:4 4Хаан түүнээс
—Тэр хаана байна вэ? гэж асуухад Зиба, хаанд
—Харагтун, Ло-дебарт байдаг Аммиелын хүү Махирын гэрт тэр байна гэж хариулав. 5Тэгээд Давид хаан хүн илгээн Ло-дебараас, Аммиелын хүү Махирын гэрээс түүнийг авчруулав. 6Саулын ач, Ионатаны хүү Мефибошет, Давидад ирээд, нүүрээрээ газар унаж мөргөв. Давид
—Мефибошет гэхэд тэр
—Таны боол би энд байна гэв. 7Давид түүнд
—Бүү эмээ! Би чиний эцэг Ионатаны төлөө чамд энэрэл хайрыг заавал үзүүлж, чиний өвөг эцэг Саулын бүх газрыг эргүүлж өгнө. Чи миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. 8Мефибошет дахин мөргөж
—Боол би чинь хэн болоод над шиг үхсэн нохойг та тооно вэ? гэв. 9Тэгэхэд Саулын боол Зибаг хаан дуудаж
—Саулд болон түүний бүхэл гэрт харьяалагдах хамаг юмыг би чиний эзний ач хүүд өглөө. 10Танай эзний хүү талхтай золгохын тулд чи өөрөө хөвгүүд болон боолуудынхаа хамт түүний төлөө газар хагалж үр жимсийг нь авчирч түүнд өгч бай. Харин эзний чинь ач хүү Мефибошет миний ширээнд үргэлж талх идэх болно гэв. Зиба арван таван хөвгүүн, хорин боолтой ажээ. 11Тэгэхэд Зиба, хаанд
—Хаан эзний минь боолдоо тушаасан бүгдийн дагуу боол тань гүйцэтгэх болно гэлээ. Ингээд Мефибошет хааны хөвгүүдийн нэг адил миний#9:11 эсвэл хааны ширээнд хооллов. 12Мефибошетод Миха нэрт балчир хөвгүүн байв. Зибагийн гэрт амьдардаг бүгд Мефибошетын зарц нар болов. 13Ингээд Мефибошет хааны ширээнд үргэлж хооллодог болсон тул Иерусалимд амьдран суужээ. Тэрээр хоёр хөл суунги бөлгөө.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна