2Самуел 7:12-16

2Самуел 7:12-16 АБ2013

Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ. Миний нэрийн төлөө тэрээр өргөө барина. Би түүний хаанчлалын сэнтийг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хүү болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний саваа, хүний хөвгүүний зодуураар түүнийг гэсгээнэ. Би өмнөөс чинь зайлуулсан Саулаас хайр энэрэлээ авсныхаа адилаар эс байж, Өөрийн хайр энэрлийг түүнээс салгахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно” гэж байна» хэмээн хэл” гэв.