2Самуел 6

6
Бурханы авдрыг Иерусалимд авчрав
(1Шс 13:1–14; 15:25—16:6,43)
1Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа. 2Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу#6:2 магадлалт хэсэг: Баалах тийш Еврейд нь Баалейгаас эсвэл ахлагчдаас (1Шс 13:6 үз.) явав.#Гэт 25:22 3Тэд Бурханы авдрыг шинэ тэргэн дээр тавив. Толгод дээрх Абинадабын гэрээс авдрыг ийнхүү авчирлаа. Абинадабын хөвгүүд болох Узза, Ахио нар шинэ тэргийг хөтөлж явлаа.#1См 7:1–2 4Толгод дээрх, Абинадабын гэрээс тэд Бурханы авдрыг шинэ тэргээр зөөж ирсэн бөгөөд Ахио авдрын урд алхаж явжээ. 5Давид болон Израилийн бүх гэр дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ, товшуур хөгжимтэй, хамаг чадлаараа Эзэний өмнө бүжицгээв.#6:5 ЭНО-д бүх л чадлаараа (1Шс 13:8 үз.) 6Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив. 7Тэрээр авдарт гар хүрсэн тул#6:7 ЭНО-д түүний хүндэтгэлгүй байдлаас болж Еврейд нь энэ тодорхой бус. ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв. 8ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза#6:8 Перез-Узза: евр. “Уззад хилэгнэл” гэсэн утгатай. гэж өнөөг хүртэл нэрлэжээ. 9Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж
—Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв. 10Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив. 11Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.#1Шс 26:4–5
12Давид хаанд
—Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв. 13ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв. 14Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа. 15Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ. 16ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав. 17Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв. 18Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 19Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа.#1Шс 16:43 20Харин Давид гэр бүлийнхнээ ерөөхөөр буцаж ирэхэд Саулын охин Михал Давидын өөдөөс гарч ирээд
—Израилийн хаан өнөөдөр ямар их онцгойров? Мунхаг хүмүүсийн нэг нь ичгүүргүйгээр нүцгэлдгийн адил өнөөдөр тэр зарц нарынхаа шивэгчингүүдийн нүдэн дээр нүцгэллээ гэв. 21Ингэхэд Давид, Михалд
—ЭЗЭНий өмнө энэ нь байсан билээ. Чиний эцэг болон түүний хамаг гэрийн дээгүүр намайг сонгож, ЭЗЭНий ард түмэн болох Израилийн ноён болгож томилсон ЭЗЭНий өмнө би наадах л болно. 22Би үүнээс илүү доромжлогдож, өөрийн#6:22 ЭНО-д чиний нүдэнд дорд харагдсан ч, харин чиний ярьсан тэр шивэгчингүүдэд хүндлэгдэх болно гэв. 23Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү