2Самуел 5:17-20

2Самуел 5:17-20 АБ2013

Давид хамаг Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод филистчүүд бүгдээрээ Давидыг хайж ирэв. Харин Давид энэ тухай сонсоод бэхлэлт уруу хөдөлжээ. Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав. Тэгэхэд Давид, ЭЗЭНээс —Филистчүүдийн эсрэг би хөдлөх үү? Та миний гарт тэднийг тушаах уу? гэж лавлан асуухад ЭЗЭН, Давидад —Явагтун! Учир нь филистчүүдийг чиний гарт Би заавал тушаана гэж айлдав. Ингээд Давид Баал-перазимд ирж, тэнд тэднийг хиаруулав. Тэр —ЭЗЭН миний өмнө дайснуудыг минь үерийн ус мэт зад татлаа гэв. Тиймээс тэр газар Баал-перазим гэж нэрлэгджээ.