2Самуел 20
20
Шебагийн бослого
1Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үл бүтэх эр тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн
—Давидад өгөх хувь гэж
бидэнд байхгүй.
Иессийн хөвгүүнээс залгамжлан авах
өв бидэнд үгүй.
Израиль аа, хүн бүр
тус тусынхаа майхан уруу буцацгаа
гэж байв.#1Ха 12:16; 2Шс 10:16 2Ийнхүү Израилийн бүх хүн Давидыг дагахаа больж, Бихрийн хөвгүүн Шебаг дагав. Гэвч иудачууд Иордан голоос Иерусалим хүртэл өөрсдийн хааны дэргэд баттай үлдэв. 3Давид Иерусалимд буй гэртээ ирэв. Хаан гэрээ сахиулахаар үлдээсэн арван татвар эмийг авч, хянагчаар харгалзуулан тэжээв. Гэвч хаан тэдэн дээр очсонгүй. Тэгээд тэд бэлэвсэн эмэгтэй мэт амьдарч, үхэн үхтлээ түгжигдмэл байв.#2См 16:22
4Хаан, Амасад
—Иуда хүмүүсийг гурав хоногийн дотор дуудан цуглуул. Чи өөрөө мөн энд байж байгаарай гэв. 5Тэгээд Амаса иуда хүмүүсийг дуудахаар явсан боловч тогтоосон хугацаанд хийсэнгүй, удаашруулав. 6Давид, Абишаид
—Одоо, бидэнд Бихрийн хөвгүүн Шеба Абсаломаас ч илүү гайтай боллоо. Чи миний цэргүүдийг дагуулж, түүнийг мөшгөн хөө. Эс тэгвээс тэр бэхлэгдсэн хотод орогнож, бидний хяналтаас гарч магад гэв. 7Тэгээд Иоабын эрчүүд, Керет болон Пелетийн бүх хүчит эрчүүдийн хамт түүний араас хөдлөв. Тэд Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөхөөр Иерусалимаас гарав. 8Тэднийг Гибеон дахь нэгэн бул чулууны дэргэд байхад Амаса тэдэнтэй уулзахаар ирлээ. Иоаб цэргийн хувцсаа өмссөн байсан бөгөөд хуйтай илдээ ташаандаа зүүсэн байв. Тэгээд түүнийг урагшаа алхахад илд нь сугарав. 9Иоаб, Амасад
—Ах минь, та амар байна уу? гэж хэлээд, Амасаг үнсэхээр баруун гараараа сахлыг нь атгав. 10Харин Амаса, Иоабын гарт буй илдийг эсэргүүцэх зэвсэггүй байв. Иоаб түүний хэвлий уруу дүрсэнд гэдэс дотор нь газарт гоожив. Тэгээд түүнийг дахин дүрсэнгүй. Амаса ч үхэв. Дараа нь Иоаб, түүний дүү Абишаи нар Бихрийн хөвгүүн Шебаг нэхэн хөөлөө. 11Иоабын залуусын нэг нь Амасагийн дэргэд зогсоод
—Иоабыг таашааж, Давидын төлөө явах хүн байвал Иоабыг дагагтун гэв. 12Амаса замын голд цусандаа хутгалдан хэвтэж мөн бүх хүн зогсож байхыг тэр залуу харлаа. Тэгээд Амасагийн хажуугаар өнгөрөгч бүгд зогсож байсан тул тэрээр Амасаг замаас тал газар уруу аваачиж дээгүүр нь дээлээр бүтээв. 13Амасаг замаас холдуулмагц, Бихрийн хөвгүүн Шебаг хөөхөөр бүх хүмүүс Иоабын араас дагажээ.
14Шеба бүр Абел-бет-маака, Бер#20:14 эсвэл Бикри хүртэл Израилийн бүх овог аймгуудаар явав. Тэд цугларан нэгдэж, түүний араас дагалаа. 15Түүний орогносон Абел, Бет-маакаг тэд бүслэн ирж хотын харалдаа далан босгов. Энэ нь бэхлэлт болгон босгосон хамгаалалтын хажууд байв. Иоабтай хамт байсан бүх хүмүүс хэрмийг эвдэж нураахыг оролдов. 16Тэр үед тэр хотоос нэгэн ухаалаг эмэгтэй
—Сонсооч, сонсооч. “Нааш ир. Чамд хэлэх юм байна” гэж Иоабт хэлээч гэж хашхирав. 17Иоабыг дөхөж очиход тэр эмэгтэй
—Чи Иоаб мөн үү? гэж асуув. Тэрээр
—Би байна гэхэд, тэр эмэгтэй
—Шивэгчин миний үгийг сонсооч гэхэд
—Би сонсож байна гэв. 18Тэгээд тэр эмэгтэй ийнхүү ярив.
—Урьд хүмүүс “Тэд Абелд зөвлөлдөх нь лавтай” гэж хэлэн маргааныг эцэслэдэг байв. 19Би Израилийн энхийг сахидаг, үнэнч итгэлт хүмүүсийн нэг. Чи Израилийн эх болох хотыг устгах гэж байна. Чи юуны учир ЭЗЭНий өвийг залгих нь вэ? гэв. 20Иоаб хариуд нь
—Огт тийм бус. Хоосруулж устгах гэдэг нь надаас хол байг! 21Хэргийн учир үүнд биш юм. Харин Бихрийн хөвгүүн Шеба гэгч Ефраимын уулархаг нутгийн нэгэн хүн Давид хааны эсрэг гараа далайв. Зөвхөн түүнийг гарт минь тушааж өгвөл би энэ хотоос холдоно гэхэд тэр эмэгтэй Иоабт
—Харагтун, түүний толгой хэрэмний дээрээс чам уруу шидэгдэх болно гэв. 22Тэр эмэгтэй хамаг ард олон уруу мэргэн санаа өвөрлөн одов. Тэд Бихрийн хөвгүүн Шебагийн толгойг огтолж, Иоаб уруу шидлээ. Тэгээд Иоаб эвэр бүрээ үлээхэд ард олон хотоос таран явж, тус тусынхаа майхан уруу буцацгаав. Иоаб ч мөн адил Иерусалим уруу хаан дээр буцаж иржээ. 23Иоаб, Израилийн бүх цэргийн удирдагч болов. Иехоиадагийн хөвгүүн Бенаиа керетчүүдийн мөн пелетчүүдийн удирдагч байлаа. 24Адорам албадлагын ажил хянагч, Ахилудын хөвгүүн Иехошафат бичээч, 25Шева гүүш, Задок, Абиатар нар тахилч, 26иар хүн Ира Давидын тахилч байв.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 20: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.