2Самуел 15

15
Хаан ширээг Абсалом булаав
1Дараа нь Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов. 2Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог болов. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан
—Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн
—Таны боол би Израилийн ийм ийм овгийн хүн байна гэхчлэн хариулдаг байв. 3Тэгэхэд Абсалом түүнд
—Хараач, чиний хэрэг сайн хийгээд зүйтэй юм. Харин хааны зүгээс чамайг сонсох хүн нэг ч байхгүй гэж хэлдэг байв. 4Түүнчлэн Абсалом
—Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол шүүх зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би шударга байхсан гэдэг байв. 5Хэн нэгэн түүнд ойртон ирж хүндэтгэн мөргөхөд тэр гараа сунган өнөөх хүнийг тэвэрч үнсдэг байжээ. 6Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх израильтай Абсалом ингэж харьцдаг байв. Абсалом Израилийн хүмүүсийн зүрхийг ийн эзэмджээ. 7Дөрвөн#15:7 Еврейд нь дөчин жил өнгөрөхөд Абсалом, хаанд
—ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач. 8Таны боол би Арамын Гешурт байхдаа “Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд#15:8 ЭНО-д Хебронд Еврейд нь ийм үг байхгүй. үйлчлэх болно” гэж тангарагласан юм гэв. 9Хаан түүнд
—Амар тайван явтугай гэж айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав. 10Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж
—Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар “Абсалом Хебронд хаанчилдаг” хэмээгтүн гэж хэлүүлэв. 11Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв. 12Абсалом тахил нядлан тахиж байх зуураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.
Давид Иерусалимаас зугтав
13Давид дээр нэгэн элч ирж
—Израилийн хүмүүсийн зүрх Абсаломыг дагаж байна гэж хэлэв. 14Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх түшмэлдээ
—Босоцгоо, зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас оргон зайлж чадахгүй. Бушуулцгаа. Тэр биднийг үтэр гүйцэж гай учруулан илдний ирээр энэ хотыг устгах вий гэлээ. 15Хааны зарц нар хаанд
—Үзэгтүн, хаан эзнийхээ тааллаар хэлсэн бүхнийг тань бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв. 16Ингээд хаан гарч явахад гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван татвар эмийг үлдээв. 17Хаан ба түүнтэй хамт байсан бүх ард олон гарч, захын гэрийн дэргэд зогсов. 18Хамаг түшмэл нь хааны хажуугаар өнгөрөн,#15:18 эсвэл зогсон бүх керетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүн бүгд хааны өмнүүр явж өнгөрөв. 19Тэгэхэд хаан гит хүн Иттаид
—Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Буцаж хаантай хамт үлд. Чи гаднын хүн бас нутгаасаа дайжсан хүн шүү дээ. 20Чи дөнгөж өчигдөр л ирчихээд өнөөдөр бидний хамт хэрэн хэсүүчлэх хэрэг үү? Би хандсан зүгтээ л арилж өгнө. Тиймээс чи өөрийн ах дүү нараа аваад буц даа. Энэрэл хайр ба үнэн нь чамд байг#15:20 ЭНО-д ЭЗЭН чамд өршөөл энэрэл хайрлаг гэв. 21Харин Иттаи хаанд
—ЭЗЭН амьд! Бас хаан эзэн минь амьд! Амьд ч бай, үхсэн ч бай эзэн хаан минь хаа байгаа газар, боол би тантай хамт байна гэж хариулав. 22Тиймээс Давид, Иттаид
—Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л багачуудын хамтаар явж өнгөрөв. 23Орон даяар орь дуу болон гашуудаж байх үед мөнөөх олон явж өнгөрөв. Хаан Кидрон гууг гатлахад мөнөөх олон ч цөлийн зам тийш гатлан гарав.
24Харагтун, Задок бүх леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавьж,#15:24 магадлалтай хэсэг: гаргаж тавив. хамаг ард олныг хотоос гарч дуустал нь Бурханы авдрыг Абиатарын#15:24 магадлалтай хэсэг: Абиатар бас тэнд байв. хажууд байлгав. 25Хаан, Задокт
—Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий мэлмийд тааллыг олбол ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно. 26Харин Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” гэж хэлбэл, харагтун, би энд байна. Мэлмийдээ тааламжтай гэснээ Тэр надад үйлдэх болтугай гэв. 27Түүнчлэн хаан, тахилч Задокт
—Чи үзмэрч биш үү?#15:27 ЭЗО-д хараач Чи хоёр хөвгүүн болох өөрийн хүү Ахимааз болон Абиатарын хүү Ионатаныг дагуулан хот уруу амар тайван буцагтун. 28Харагтун, та нараас мэдүүлэх үг ирэн иртэл, би цөлийн замд хүлээнэ гэв. 29Задок, Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж аваачин тэнд нь үлдээв. 30Харин Давид, Чидун өгсүүр өөд мацахдаа уйлан толгойгоо бүтээж, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ард олон толгойгоо бүтээж, уйлан явав. 31Давидад
—Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид
—ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.
Давидын туршуул Хушаи
32Бурханд мөргөл үйлдэх оргил дээр Давидыг ирэх үед, харагтун, гадуур хувцсаа урж, толгой дээрээ тоос шороо цацсан архе хүн Хушаи Давидтай уулзав. 33Давид түүнд
—Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно. 34Харин чи хот уруу буцаж, Абсаломд “Хаантан минь, урьд нь эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё” гэж хэлбэл Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна. 35Чи тэнд тахилч Задок, Абиатар нартай хамт байх бус уу? Тиймээс чи хааны өргөөнд сонссон болгоноо тахилч Задок, Абиатар нарт дамжуулагтун. 36Харагтун, тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт байна. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв. 37Тэгээд Давидын анд нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү