2Петр 3:1-10

2Петр 3:1-10 АБ2013

Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс ба танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм. Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно. Мөн тэд “Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсанаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ” хэмээнэ. Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог. Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. Хайртууд минь, Эзэний хувьд харин нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. Эзэн удаашралыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтдаа хойрго биш билээ. Харин ч Тэр, хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэж та нарт тэвчээртэй ханддаг. Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.

2Петр 3:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна