2Хаад 8:1-6
2Хаад 8:1-6 АБ2013
Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан —Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв. Ийнхүү мөнөөх эмэгтэй босож Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ яваад долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав. Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ. Хаан —Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлийг надад ярьж өгөөч гэж Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв. Үхсэн нэгнийг Елиша хэрхэн амь оруулсан тухай хаанд ярьж байх үед нь, харагтун, хүү нь амилуулагдсан тэрхүү эмэгтэй өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехази —Эзэн хаан минь, энэ чинь өнөөх эмэгтэй бөгөөд энэ чинь Елишагийн амь оруулсан, түүний хүү байна гэв. Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон —Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн гэв.