2Хаад 4:38-44
2Хаад 4:38-44 АБ2013
Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт нь өлсгөлөн болсон байв. Эш үзүүлэгч хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа —Том тогоо тавьж, эш үзүүлэгч хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв. Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг жимс цуглуулан буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ. Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран —Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв. Харин Елиша —Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд —Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор үгүй болсон байлаа. Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг гэв. Зарц нь —Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идээд бас үлдээнэ” гэж байна гэв. Ингээд тэр тэдний өмнө тавихад ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж бас үлдээжээ.