2Хаад 2:9-14

2Хаад 2:9-14 АБ2013

Тэд гаталж гарсны дараа Елиа, Елишад —Би чамаас авагдахаас өмнө чамд юу хийх ёстойг надаас гуйгтун! гэсэнд Елиша —Таны сүнс над дээр хоёр хувь илүү байг гэв. Тэр —Чи хэцүү юм гуйж байна. Хэрэв намайг чамаас авагдаж байхад чи намайг олж харвал тэр нь чамд биелнэ. Харин харахгүй бол биелэхгүй гэв. Тэднийг ярилцсаар явж байтал, харагтун, галан тэрэгнүүд болон галан морьд тэр хоёрыг салгав. Елиа хуй салхиар тэнгэр өөд одов. Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба морьтон минь! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав. Тэр мөн Елиагаас унасан түүний нөмрөгийг авч буцаад Иорданы эрэг дээр ирж зогсов. Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.

2Хаад 2:9-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв