2Хаад 11:1-3

2Хаад 11:1-3 АБ2013

Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав. Харин Иорам хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба нь Ахазиагийн хүү Иоашийг алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан авч, хүүг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нууж тэрээр алагдсангүй. Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр түүний хамт ЭЗЭНий өргөөнд зургаан жил нуугдаж байв.