2Коринт 5:1-8

2Коринт 5:1-8 АБ2013

Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг. Тэнгэрийн орон гэрээ өмсөхийг хүсэмжлэн, энд бид гасалцгаадаг. Бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй. Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм. Эдүгээ биднийг чухам энэхүү зүйлд бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаанд өгсөн Бурхан юм. Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхдаг. Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг.

2Коринт 5:1-8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв