2Коринт 5:1-21

2Коринт 5:1-21 АБ2013

Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг. Тэнгэрийн орон гэрээ өмсөхийг хүсэмжлэн, энд бид гасалцгаадаг. Бид хувцасласан байх аваас нүцгэнээр олдохгүй. Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм. Эдүгээ биднийг чухам энэхүү зүйлд бэлдсэн нь бидэнд Сүнсийг барьцаанд өгсөн Бурхан юм. Тиймээс бид үргэлж урамтай байдаг бөгөөд бие дотроо суухдаа Эзэнээс хол буйгаа мэддэг. Учир нь бид үзэгдэх зүйлсээр бус, харин итгэлээр алхдаг. Бид урамтай байдаг бөгөөд биеэс хол, Эзэнтэй ойр байхыг илүүд үздэг. Тиймд ойр ч, хол ч Түүнд таалагдах нь бидний эрмэлзэл билээ. Учир нь хүн бүр мууг ч, сайныг ч, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил болсон гэж би найддаг. Бид өөрсдийгөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархагсдад та нар хариутай болно. Учир нь бид ухаанаа алдсан бол энэ нь Бурханы төлөө юм. Бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм. Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой. Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна! Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд Тэрээр биднийг Христээр дамжуулан Өөртэйгөө эвлэрүүлэв. Ийнхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ. Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ. Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.

2Коринт 5:1-21 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна