2Коринт 3:7-18

2Коринт 3:7-18 АБ2013

Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол Сүнсний үйлчлэл нь бүр ч алдартай байх бус уу? Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их бялхсан байна. Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ. Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх нь илүү их алдартай байна. Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтой байдаг. Бид Мосе шиг биш юм. Арилж буй зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл Хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Тэр нь Христ дотор л арилдаг байна. Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. Гэвч Эзэнд хандаж эргэх бүрд нь бүтээлэг авагддаг. Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээрээ Эзэний алдрын тусгалыг тольдох мэт хараад, Түүний дүрд Эзэний Сүнсээр алдраас алдарт өөрчлөгддөг.