2Коринт 3:7-11

2Коринт 3:7-11 АБ2013

Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол Сүнсний үйлчлэл нь бүр ч алдартай байх бус уу? Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их бялхсан байна. Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ. Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх нь илүү их алдартай байна.