2Коринт 3:4-11

2Коринт 3:4-11 АБ2013

Христээр дамжин Бурханд хандах ийм итгэл бидэнд бий. Бид чухамхүү аливааг өөрсдөөсөө мэт зүтгэж чадахгүй ч бидний чадвар Бурханаас юм. Тэр биднийг Шинэ гэрээний үсгийн бус харин Сүнсний үйлчлэгчид байх чадвартай болгосон. Учир нь үсэг хөнөөдөг бол, Сүнс амь өгдөг аж. Чулуун дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх арилж буй цог жавхлангийн улмаас царайг нь харж чадахгүй байсан юм бол Сүнсний үйлчлэл нь бүр ч алдартай байх бус уу? Учир нь ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их бялхсан байна. Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийнээ алдаргүй болжээ. Арилж буй нь алдартай байсан бол мөнх үлдэх нь илүү их алдартай байна.

2Коринт 3:4-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв