2Коринт 3:1-3

2Коринт 3:1-3 АБ2013

Бид дахин өөрсдийгөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх эсвэл та нараас авах итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? Та нар, бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгдсэн захиа маань шүү дээ. Та нар биднээр үйлчлэлд бэлтгэгдэн, бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан.