2Коринт 2

2
1Гэвч та нар дээр дахин уй гашуу болж очихоо больё гэж би хувьдаа шийдлээ. 2Учир нь би та нарыг гашуудуулбал миний гашуудуулагсдаас өөр хэн намайг баярлуулах вэ? 3Намайг очих үед баярлуулах ёстой хүмүүс намайг гашуудуулах вий гэсэндээ би та нарт үүнийг бичсэн юм. Миний баяр баясгалан бол та бүгдийнх гэдэгт би та бүгдэд итгэдэг. 4Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.
Гомдоогчийн уучлал
5Хэрэв хэн нэг чинь гашуудуулсан бол тэр хүн намайг бус, харин ямар нэгэн хэмжээгээр та бүгдийг гашуудуулсан. Би хэтрүүлж хэлээгүй. 6Тийм хүнд олонхоос энэ шийтгэл хангалттай. 7Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм. 8Тиймд түүний төлөө хайраа бататгахыг та нараас би хичээнгүйлэн гуйя. 9Та нар бүх зүйлд дуулгавартай байдаг эсэхийн нотолгоог чинь мэдэхийн тулд би ийнхүү бичлээ. 10Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. 11Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Түүний санааг бид ямар мэдэхгүй биш.
Паулын зовнил
12Христийн сайнмэдээг тунхаглахаар Тройд ирэхэд минь Эзэн надад нэгэн хаалга нээсэн байв.#Үйл 20:1 13Би тэнд Тит дүүгээ олоогүй учир сүнс минь амарсангүй. Тиймээс би тэдэнтэй салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явсан. 14Биднийг Христ дотор ямагт ялуулдаг бөгөөд Түүний тухай мэдлэгийн анхилуун үнэрийг хаа сайгүй биднээр түгээдэг Бурханд харин талархал нь байг. 15Учир нь аврагдаж буй болон мөхөж буйчуудын дунд бид, Бурханд зориулсан Христийн анхилуун үнэр юм. 16Нэгэнд нь аминаас амь дахь үнэр, нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ? 17Учир нь бид Бурханы үгийг олонх шиг үүргийн худалдаа болгогч бус, харин Бурханы өмнө чин сэтгэлээсээ Христ дотор Бурханаас ярьдаг.

Одоогоор Сонгогдсон:

2Коринт 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна