2Коринт 12:6-7
2Коринт 12:6-7 АБ2013
Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. Гэвч хэн нэгэн нь надаас хардаг буюу сонсдогоосоо илүүгээр намайг хэтрүүлж үнэлэх вий гэсэндээ би үүнээс түдгэлздэг юм. Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж.