2Коринт 11:12-15

2Коринт 11:12-15 АБ2013

Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Энэ нь сайрхаж, түүгээрээ бидэнтэй адил харагдах гэсэн боломжийг хайгч тэдгээр хүмүүст тэр боломжийг нь олгохгүйн тулд юм. Учир нь тэд хуурамч элч нар, зальтай ажилчид, Христийн элч нар болж хувирагсад. Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг. Тиймээс хэрэв түүний үйлчлэгчид бас өөрсдийгөө зөвт байдлын үйлчлэгчид болгож хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.